ӨНӨӨДӨР | “Монгол цагаан сар" тусгай үзэсгэлэн нээгдэнэ

2024 оны 02 сарын 07

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.02.07/


09:30-13:30 цагт ГХЯ-нд СЭЗИС, Бизнесийн зөвлөлөөс “Монгол Улсын уул уурхайн салбар ба гадаадын шууд хөрөнгө оруулалт” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна.

11:00 цагт Нийслэлийн 162-р сургуульд ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас 2.4 мянган сурах бичиг, гарын авлага хүлээлгэн өгнө. Утас: 9974-9024.

11:00 цагт ЭМЯ-нд Сар шинээр ажиллах эмнэлгийн хуваарь, эрт илрүүлгийн явц, амьсгалын замын болон хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх, уламжлалт хоол хүнс, архины зохистой хэрэглээний талаар зөвлөнө. Утас: 9191-5340, 8911-9482, 9612-1060.

11:00 цагт "Элэгний B, Д вирустэй тэмцэгчид" ТББ-аас Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс зарласан гепатитын В, Д вирусийн эсрэг тарилга худалдан авах тендэртэй холбоотой ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар АТГ-т хандана. Утас: 9999-8648, 8010-4305.

11:40 цагт Монголын Үндэсний музейд “МОНГОЛ ЦАГААН САР" тусгай үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнд уламжлалт сав суулга, бурхан тахилын зүйлс, гоёл чимэглэл, уламжлалт тоглоом наадамтай холбоотой 100 гаруй үзмэрийг дэлгэнэ.

11:40 цагт МҮЭХ-ны байранд МҮЭ-ийн холбооны нэрэмжит “Хөдөлмөрийн хүний төлөө” шагнал гардуулна. Утас:9914-9240 9511-5380.

 “ЗМ” сонины мэдээллийн төвд:


11:00 цагт Дэлхийн буриад үндэстний Их хурал, энэ жил болох Алтаргана наадмын талаар хэвлэлийн бага хурал болно.

11:30 цагт НИТХ-аар нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг эсэргүүцэж "Эко авто машин импортлогчдын холбоо" ТББ-аас мэдээлэл хийнэ.

12:00 цагт “Зээлтэй иргэд, хуулийн этгээдүүдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн Т.Баярхүү иргэд, ААН-үүдийн өр зээлийн талаар мэдээлнэ.

12:30 цагт “ЭТТ” ХК-ийн хувьцаа, ногдол ашгийн талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны компаниудын төлөөлөл мэдээлнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top