Сар шинийн баяртай холбогдуулан өнөөдөр /2024.02.07/ ЭМЯ-аас ажиллах эмнэлгүүдийн хуваарь, эрт илрүүлгийн явц, амьсгалын замын болон хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх, уламжлалт хоол хүнс, архины зохистой хэрэглээний талаар мэдээлэл хийлээ.
Халдварт өвчнөөс хэрхэн урьдчилсан сэргийлэх талаар ХӨСҮТ захирал Ж.Байгалмаа " Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр тохиолдож байгаатай холбогдуулан зөвлөмж мэдээлэл хүргэе. Олон хүн бөөгнөрсөн, цугларсан үед халдварт өвчний эрсдэл нэмэгддэг. Томуу, томуу төст өвчин хүн амын дунд идэвхжилттэй байна. 8788 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 1693 нь хүүхэд бөгөөд амьсгалын замын цочмог халдвартай гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна.
Цагаан сараар олноороо цуглаж, агааргүй орчинд, хоол унд хольж иднэ. Энэ үед амьсгалын замаар халдварладаг өвчний тоо ихэсдэг ба цагаан сарын дараа эмнэлгийн ачаалал нэмэгддэг. Гараа заавал савантай усаар сайтар угаах, спиртэн суурьтай зүйлсээр арчих, бага болон ахмад настангуудтай золгохдоо үнсэхгүй байх зэрэгт анхаарах хэрэгтэй.
Мөн хоол хүнсээр халдвар тархах эрсдэл ихэсдэг учраас хүний бүтээгдэхүүн сонгохдоо он сарыг харах, өндөгтэй хүнсний бүтээгдэхүүнийг хөргүүртэй газраас худалдан аваарай. Цагаан сарын бууз, салатыг хонуулж хэрэглэхгүй байхыг зөвлөж байна" гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Хоносон бууз салатаа хаяхгүй тулд идэх биш хонуулахгүйн тулд тааруулж хийх хэрэгтэй болж бна
хоносон бууз хушуур идэж л өсөө биз дээ: зөв хадгалж хэрэглэ гэж зөвлөөч