Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярыг угтаж, Монголын бурханы шашинтны шинэ төвийн тэргүүн, Монголын Их Хүрээ хийдийн хамба, зурхайч З.Санждоржтой XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн өнгө төлөв, иргэдийн засал номын талаар ярилцлаа.
-Монгол түмэн туулай жилээ үдэж, луу жилтэйгээ учран золгож байна. “Шороон үхэр”-ийн зурлагаар шинжвэл “Хилэнт эх” хэмээх луу жилийн өнгө хэрхэн бууж байна вэ?
-XVII жарны “Томо” хэмээх модон луу жил морилон ирж байна. Жил бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Монголчууд эрт дээр үеэс жилийн өнгийг олон янзаар тодорхойлсоор ирсэн.
Энэ жилийн хувьд, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн луу жилийн луу өдөр тохиож байгаа. Энэ нь найман сайн бүрдсэн өдөр юм. Судар номонд үүнийг сайн үйлс арвижиж, сайн сайхан зүйлсийг дэлгэрүүлэх тухай бичсэн байдаг.
Найман сайн өдөр нь өвчин зовлонгүй, нас урт, төгс жаргалтай, эд баялаг эрхэм сайн, нэр алдартай, хувь тавилан сайтай, эдлэл хэрэгсэл төгөлдөр, сайхан бүхэн тохиох ийм утгыг бэлгэддэг. Энэ сайхан өдөр бүгдийг үгийн сайныг хэлвээс ажил төрөл нь сэтгэчилэн бүтнэ. Мөн энэ жил гурван хөх мэнгэ голлож байгаа. Энэ нь хавдар өвчин, боом дэлгэрэх төлөвтэйг илтгэж буй.
Энэ жил шороон махбодтой учраас зурхайд буусан үхрийн өнгө нь шар байгаа. Тиймээс газар тариалан эрхлэх, мод тарих, үр тариа тарихад ургац шим арвин. Мөн дөрвөн шийр нь хөх өнгөтэй байгаа нь хаврын саруудад салхи шуургатайг илтгэж буй. Зуны эхэн сар хямралтай, аль ч улирлын эхэнд салхи шуургатайг харуулж байна. Өвөлдөө бага зэрэг илүү сартай байхаар зурхайд бууж байна.
-Ихэнх хүн цагаан сараар хаврын урь ордог гэж ойлгодог. Гэтэл зарим нь энэ жил хаврын урь эрт орж байна гэж ярих юм. Энэ тухай та товчхон мэдээлэл өгөөч?
-Монголчууд буддын шашны үндэс суурь болсон буддын гүн ухааны үзэл санааг ойлгодог ард түмэн. Тэр утгаараа хаврын урь орох үеэр жилийн онцлогийг шинжиж мэддэг. Шинийн 1-ний өдөр тэнгэрийн өнгө аясаар айлчлан ирж буй жилээ дүгнэдэг. Тэнгэр цэлмэг байвал зуншлага сайн байдаг. Газрын гарц арвин байвал мал сүрэг тарга тэвээрэг сайтай, түүний үрээр хүн зоны идээ цагаа арвин дэлгэр байдаг.
Энэ жилийн хувьд луу жилийн хаврын урь хоёрдугаар сарын 04-нд орсон. Шар нохой өдөр нь шороо махбодь зонхилж байгаа. Тиймээс монголчууд ургац, үр тариа арвин авна. Хүүхэд нялхаст ээлтэй, залууст ширүүвтэр, хөгшдөд ширүүн жил гарч байгаа учир аливаад болгоомжтой хандаж, засал номоо сайн хийлгэж, зөвийг билэгдэж, сайн сайхныг дэлгэрүүлж байвал аливаа сөрөг муу бүхнийг засаж залруулах учир утгатай.
-Ихэнх зурхайч луу жилийг “Хилэнт эх”-т гэж тодорхойлсон байсан. Харин та “Томо” хэмээх модон луу жил гэж тодорхойлжээ?
-Ёгт нэрэнд манайхан төөрөлдөж будилах нь цөөнгүй байдаг. Дорнын зурхайд 12 жилийг таван махбодиор хувилган 60 жил байх бөгөөд үүнийг жаран хэмээн нэрлэдэг. Энэхүү жаран жил нь тус бүрдээ нэртэй бөгөөд тухайн ямар жил болохыг тооны ухаанаар, шинжлэх ухааны судлалаар нарийн тооцон гаргадаг. Жил бүрээ өөрөөр нэрлэдэг.
Энэ жилийн ёгт нэрийг харахад “Томо” гэж нэрлэж байгаа юм. “Хилэнт эх” ихэт хэмээн орчуулаад байгаа нь оносон нэр биш. Жилийн ёгт нэрийг махчилж орчуулах нь буруу. Үгийн утгаа зөв гаргах хэрэгтэй. Харин “Хилэн их”-т хэмээх жил нь XVII жарны 49 дэх үхэр жил юм. “Хилэн эх” гэхээр хүмүүс хатуу жил гарч байгаа гэж ойлгоод байгаа юм. Тухайн жилийг нэрлэж буй төвөд орчуулгын нэрээр жилийн өнгийг шууд тодорхойлох нь буруу. Өлзийтэй сайхан жилийн нэрийг зөв оноож орчуулах нь их чухал.
-Цахим орчинд зарим иргэн луу жилд хүүхэд төрүүлбэл сайн, “Луугийн ээж, аав болно” гэх мэтчилэн ярьж бичих нь ихэсчээ. Энэ жил төрсөн хүүхэд ямар онцлогтой байх вэ?
-Би зурхайн үндсэн судраа барьдаг. Үр хүүхэдтэй болох, бэр гуйх нь багзи зурхайдаа орно. Бэрийн зурхай харж бэр гуйх зохистойг мэдэх жишээтэй. Хүмүүс зурхайн холбогдолтой зүйлсийг дураараа ярьж, наргиан болгох нь зохисгүй. Луу жилд үр хүүхэдтэй болохоор төлөвлөсөн, эргэлзэж байгаа бол зурхайд харуулах хэрэгтэй. Түүнээс биш нэгнийгээ даган дуурайж болохгүй. Луу жилд төрсөн хүүхэд бүр луу мэт хүчтэй болно, эсвэл уур хилэн ихтэй болно гэж хийсвэрээр ойлгож болохгүй. Өнгөрч буй Үзэсгэлэн хэмээх туулай жилд төрсөн хүүхэд бүр хосгүй сайхан үзэсгэлэнтэй төрөөгүй байх. Мөн луу жилийн ямар өдөр төрснөөс тухайн хүүхдийн хувь заяа нь шийдэгдэнэ. Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг гэж бий. Жилийн нэр дуулиан шуугианаар мэндлээгүй байгаа хүүхдийг дүгнэхгүй байх нь чухал.
-Жил орж буй хүмүүс юу анхаарах вэ?
-“Эрэгтэй хүн жилээ угтах ширүүн, эмэгтэй хүн жилээ дагах ширүүн” гэж ярьдаг учраас жил нь орж буй хүмүүс ерөнхий засал номоо сайн хийлгэх хэрэгтэй. Ялангуяа жил нь орж байгаа эрэгтэйчүүд цагаан сарын шинийн 15-ны дотор заслаа хийлгэх нь зүйтэй. Эмэгтэйчүүд цагаан сар гарсны дараа заслаа хийлгэж болно. Жил нь орсон хүмүүс тус тусын заслыг хийлгэвээс гараг эрхсийн нөлөөлөл, жилийн барцад саадаас хол байдаг. Тиймээс манай “Монголын Их Хүрээ” хийд жил бүрийн хүмүүсийн хийлгэвэл зохистой заслыг зурхайн ухаанаар тооцож гаргадаг. Хүмүүс биечлэн ирж заслаа хийлгэхээс гадна эх орноосоо хол байгаа иргэд цахимаар холбогдож заслаа хийлгэж байна. Ер нь тухайн жил гарахаас өмнө заслаа хийлгэх нь зохистой биш. Харин шинийн 15-нд багтах нь илүү тохиромжтой. Номын хүч илүү байдаг учраас монголчууд эртнээс шинийн 1-15-ны хооронд засал номоо хийлгэж буян заяагаа даатгадаг.
-Улиран одож буй туулай жил зурхайд буусан зурлагатайгаа хэр нийцэв. Ард түмэн юу гэж дүгнэж байна?
-Би нэг зүйл бодож явдаг юм. Манай өвөг дээдэс, зурхайг маш сайн судалдаг байсан нь ажиглагддаг. Одоогоос жилийн өмнө зурлага гаргаж хэвлэл мэдээллээр дамжуулж байсан удаатай. Жилийн сүүлээр зурхайгаа дүгнэх нь хаа хаанаа зөв юм. Мөн ард түмэн минь ингээд дүгнээд хэлэхээр их талархлаа илэрхийлдэг. Үүнээс их урам авдаг юм. Тухайлбал, туулай жилийг үер ус гэнэтийн аюулаас хол байх, жилийн сүүлээрээ галын аюул их байхыг зурхайд буулгасан. Энэ бүгд яг таарсан. Мөн шинийн 1-ндээ үүл нь бараан байсан нь үер ус ихтэй байхыг харуулж байлаа. Ирэх онд могой жилийн босгон дээр хэлсэн бүхнээ ард түмэндээ бас дүгнүүлэх байх.
-Хүмүүс таныг үндэсний цаг тооны бичгийг алдаагүй гаргадаг гэж үнэлдэг юм билээ. Үүнд олон жилийн судалгаа шаарддаг нь лавтай?
-Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчийн саналын дагуу бүтээсэн. Зуун жилээр нь бодож гаргасан хуанли бий. Монгол түмэн буддын гүн ухааны гол үзэл санаа, үндсэн тулгуур онолыг шүтдэг ард түмэн. Бурханы шашин шинжлэх ухаанд суурилдаг. Тухайлбал, зурхай гэхэд шинжлэх ухаанд суурилна. Үүнийг хүмүүст таниулж дэлгэрүүлэхийн тулд олон ажил хийж хэрэгжүүлсэн. Өнөөдрийн бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Тиймдээ ч аливаа зүйлийн утга учрыг мэдэхийн тулд хүмүүс их судалж байгаа нь бахархууштай. Шашинд өв соёл уламжлал багтдаг. Зурхайн ухаанд заасны дагуу сайн өдрөө өөрт хэрэгтэй зан үйлээ эхлүүлдэг байсан хүмүүс. Зундаа мах идэхгүй, цагаан идээ идсээр ирсэн соёлтой. Бүх зүйл утга учиртай, тогтсон зурхайтай байдаг. Мөн сүүлийн үед залуус гэр болох хүнээ үзүүлэх нь түгээмэл байна, энэ нь зөв. Насаараа хамт амьдарч хорвоог туулах хүнээ ач холбогдол өгч судалгаатай сонгох хэрэгтэй.
-Энэ 2024 он бол сонгуулийн жил. Та төр төлөөлөх хүмүүсийн тухай сонирхолтой зурхай гаргадаг. Энэ жилийн зурхай гарсан уу?
-Төрийн түшээ болох өндөр магадлалтай болон магадлал багатай хүмүүсийг тодорхойлдог дээдсийн зурхай гэж гаргадаг юм. Үүнийг анх “Тавилан” сониноор дамжуулж хүмүүст хүргэж байлаа. Жил, мэнгэ зэргийг тодорхой зааж оруулсан байдаг. Энэ жил өмнөх үеэс олон гишүүнтэй байхаар хуульчилсан. Төрд түмнээ төлөөлөх хүмүүс тодорхой хувь тавилантай. Мөн зурхайн ухаанд захирагдана. Тиймээс дээдсүүд зурхайгаа зуруулж, амжилт гаргах хийгээд төрийн түшээ болох магадлалд багтаж байгаа эсэхээ мэдэх боломжтой. Ингэвэл оновчтой зөв шийдэл болдог. Харин нарийн зүйлсийг энд дурдах боломжгүй. Хувь хүн өөрөө ирээд зурхайгаа үзүүлж болно.
-Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба шинээр сонгогдоод удаагүй байна. Таны хувьд шинэ залуу хамбаа дэмжиж ажиллах, бурхны шашин соёл, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэхээр санал солилцсон гэж сонссон?
-Улиран өнгөрч байгаа туулай жилд буддын шашинд томоохон үйл явдал боллоо. Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамбаар Д.Жавзандорж тодорч суудалдаа заларсан. Шинэ удирдлагатай болсноор бурхан шашины бодлого, дүрэм цаашлаад олон зүйл өөрчлөгдөнө. Эрдэм номтой залуу хүн учраас эрч хүчтэй байгаа. Томилогдоод удаагүй ч олон ажлыг төлөвлөж хэрэгжүүлж байна. Бид бүхэн жилийн нэр томьёо дээр анхаарч ажиллахыг ярилцсан. Уламжлалт зурхайн хэллэгт анхаарна. Мөн шинжлэх ухаан талаас нь орчин үетэйгээ нийцүүлж ажиллахад хамтрахаар болсон. Уламжлалт анагаах ухаан, цаг тооны бичиг, од гарагийн тогтолцоог судлах, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг олон ном судрыг шинжлэн судалж орчин үетэй нийцүүлэн хослуулна. Манай лам нар дунд бурхан зурдаг, хувцас урладаг, уламжлалт эм гаргадаг хүмүүс бий. Тэдэнтэй мөн л хамтарч бүтээн байгуулалт хийнэ. Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Монгол үндэсний эрх ашгаа түрүүлж харах цаг иржээ. Бид бурхан шашны ирээдүйг бодож ажиллана. Төр бат шашин тунгалаг хэмээх сайхан үгийг уриагаа болгож, хамтарч ажиллахаар санал нэгдсэн байна. Энэ жил бол бурхан шашинд ээлээ өгсөн сайхан жил байлаа. Лам нар бидэнд ард түмэн итгэдэг. Тиймээс сүсэгтэн олны итгэлийг дааж ажиллах, хариуцлага хүлээж байгаа. Хэрэв алдаа гаргаж ард түмний итгэл найдварыг алдвал харамсалтай. Их хариуцлагатай цаг үед ажиллаж байна.
-Магадгүй хүмүүс сэтгэлийн боловсролыг шашнаас олж авдаг байх. Та Монгол түмэндээ хандаж сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
-Цагаан сар бол их билэг дэмбэрэлтэй, учир ерөөлтэй сайхан баяр. Тиймээс өглөөний ургах нарнаар цай сүүний дээжээ өргөн, амар мэндээ мэдэлцэн золгохоосоо эхлээд бүх зүйлийг нарийн дэг жаягыг дагах хэрэгтэй. Найман сайн бүрдэхийг ерөөж бурхан тахилдаа дээжээ өргөх. Залуус бэлэгтэй сайн өдөр буюу шинийн уурлаж огт болохгүй. Элдэв муу үгнээс татгалзах нь зүйтэй. Бие биедээ сайныг ерөөсөн бэлгэтэй үг хэлж, ах дүү, ураг удмаа мэдэлцэж сайхан баярлаарай. Тиймээс монгол түмэн минь төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан, сар шиндээ сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
Сэтгэгдэл ( 12 )
ХА ХА ХА . ЭНЭ САНЖДОРЖ ГЭХ МУУР БАГШ БОЛЖ ЖҮЖИГЛЭСЭН АМЬТАН БУРХАНЫ ШАШНЫГ ҮРГЭЛЖ ӨӨРИЙН ЖУНАЛАА ГҮЙЦЭЭХ ХЭРЭГСЭЛ БОЛГОЖ ЯВАХ ЮМ. ОДОО БҮР БУСДЫН ДООГ ТОХУУ БОЛОХОО Ч ТООХОО БАЙЖ ДЭЭ. ХАРАМСАЛТАЙ НЬ ЧИН ШҮЖИГТ, АРИУН ЯВДАЛТ ХУВРАГУУДЫН НЭР ХҮНД ИЙ ХҮМҮҮСИЙН БАЛАГААР СЭВТЭЖ МАГАДГҮЙ ЮМ. МУУ ХҮНИЙ МУУ ҮЙЛ МУНДАХГҮЙ ГЭДЭГ ҮНЭН ЮМ ДАА!
хаха одоо бүр нөгөө гишүүнд горилогчдоор биүнес хийх нь байна шд хаха
Шаа шаа
Монголчууд хараад зүхлээ жаахан тат хар бөхийн!\nНэг хүн Ерөнхийлөгчийг маш муухай ...харааж бичих юм.Хшн хараагаад байвал муудаа,рахаал хар толгойд гэдэг үг баялагийг санаж үгээ үйлээ цэгнэж яваасай .Ерөнхийлөгч хүн чадлаараа л ажиллаж байгаа.Ямар танай гэрт чинь очиж орон гэрийг чинь барьж бх үүрэгтэй биш
дээдэс мээдэс гээд юу хуцаад байгаа жингэр вэ
дээдэс мээдэс гээд юу хуцаад байгаа жингэр вэ
...Төрд түмнээ төлөөлөх хүмүүс тодорхой хувь тавилантай.” гэнэ үү? Тэгээд хулгай, луйвраар хувалз болдог юм? Тэгэх хүмүүсийнх нь зам мөрийг заадаг хүн юм аа даа, базарваань. Түмэн олноос хол байлгамаар хүн юм байна.
Хүүхэн хүчиндэнэ. Лам багшийнхаа бурханыг хулгайлна. Одоо юу гэнэ үү. Сонгуульд нэр дэвших үгүйгээ надаар үзүүл гэнэ үү. Ер нь цайчихсан луйварчин даа
shoo hayaad gishuun bolgoh yum bizdee.
Ix xurliin songuulid ursuldugsud Sanjdorj zurxaich deer ochix um bna xaxa
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
deedsuud gej heniig lam guai helj bna ard tumnee deedes ulniihan gej yalgasanaaraa chi tamd ochih boltugai