Улсын хэмжээнд зохион байгуулж буй эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 1.3 сая иргэн хамрагдаад байгааг ЭМЯ-ны НЭМГ-ын ХБӨХ-ийн дарга Г.Ганхуяг хэллээ. Тодруулбал, залуучууд буюу 18-30 насныхан эрт илрүүлэгтээ бага хамрагддаг төдийгүй үзлэгт хамрагдсан залуучуудын өвчлөлийн тоо өндөр, тэр дундаа шээс, бэлгийн замын тогтолцооны өвчлөл их байна.
Эрт илрүүлэгт хамрагдаж өвчтэй, сэжигтэй гэж оношлогдсон 964,000 хүний 57.8 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчтэй, 13.4 хувь нь дотоод шүүрлийн бодисын солилцооны өвчтэй, 9 хувь нь шээс, бэлгийн замын тогтолцооны өвчтэй, 6.7 хувь нь зүрх, судасны тогтолцооны өвчтэй гарсан бөгөөд амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл ч өндөр гарчээ.
Насанд хүрэгчдийн дунд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчинд хувь хүний амьдралын хэв маяг тэр дундаа тамхи татах, архи уух, хөдөлгөөний хомсдол, жимс ногооны хангалтгүй хэрэглээ буюу буруу хооллолт зэрэг нөлөөлж байгааг хэллээ.
Монголын уламжлалт хоол хүнс хоорондоо харшлах нь бага бөгөөд уламжлалт бус хоол хүнсний хэрэглээнээс болж маш олон төрлийн өвчлөл бий болж байгааг онцоллоо.
Сэтгэгдэл ( 2 )
Eruul mend tulj chadahgui uchnuun zaluus bhad ted nar ni hun bish ard ni uldeed bj bgaa bh da
Эрт илрүүлэг хийж байгаа эмнэлгүүд чинь гурилдаж байгааг хэлэх хэрэгтэйшдээ дахин эхлүүл