Шаардлага хангаагүй орчинд хийсэн бууз, банш, ул боов борлуулж байгаа зөрчил илэрчээ

2024 оны 02 сарын 08

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар есөн дүүргийн 18 байршилд Сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дээрх 18 байршилд борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна. Шалгалтад хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нийт 697 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан. Мөн илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоож, холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулан зөвлөмж өгч, мэдэгдэл хүргүүлэн эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Түүнчлэн үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээгүй, шаардлага хангаагүй орчинд хийсэн бууз, банш, ул боов борлуулж байгаа нийтлэг зөрчил илэрсэн. Иймд иргэдийг стандартын шаардлага хангасан, гарал үүсэл нь тодорхой хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд сонгохыг анхааруулж байна. Мөн ууц, өвчүүг эрүүл ахуйн шаардлага хангасан газраар чануулж үйлчлүүлэхийг зөвлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top