Сар шинийн баяртай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагаас зарим зөвлөмжүүдийг хүргэлээ. ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа " Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин идэвхжлийн буюу шар түвшинд байгааг онцолсон. Тэрбээр, улсын түвшинд идэвхжлийн үедээ байгаа ч улирал хоорондын буюу ногоон түвшинд Дархан-Уул аймаг, идэвхжлийн түвшинд 12 аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд найман аймаг байна.
Мөн эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдэд нийт 8,788 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.6 хувь буюу 1,636 хүн амьсгалын замыг цочмог хүнд халдвар болох уушгины хатгаагаар хэвтэн эмчлүүлж байгаа.
Томуу, томуу төст өвчнөөр аль ч насны хүн өвдөж болох боловч зарим бүлгийн хүмүүс илүү эрсдэлтэй байдаг. Үүнд:
Амьсгалын замаар дамжих халдвар агаар дуслын замаар дамждаг, өөрөөр хэлбэл, хүрэлцэх, үнсэх, нүүр амандаа гараараа хүрэх зэрэгт халдвар дамждаг тул сар шинийн баярын өдрүүдэд амьсгалын замаар дамжих халдварт өвчин, томуу томуу төст өвчнөөс сэргийлэх энгийн арга болох гараа угаах, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, бага насны хүүхдийг үнсэхгүй байх зэрэг зөвлөмжийг өглөө.
Түүнчлэн цагаан сарын баярын өдрүүдэд айл бүр гэртээ зочид хүлээн авч хоол хүнсийг их хэмжээгээр бэлтгэн дайлж, цайлдгаас хүнсний бүтээгдэхүүнийг буруу хадгалах, боловсруулах, хэрэглэхээс шалтгаалан хоол хүнсээр дамжих халдварт өвчин тархах эрсдэл бий болдог байна. Иймд иргэдэд зориулж хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэхэд дараах зөвлөмжийг хүргэсэн.
Цагаан сарын баяраар хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэж , хэрэглэж,хадгалахдаа:
Харин баярын өдрүүдэд гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн бол хоногт гурав буюу түүнээс дээш суулгаж, халуурсан тохиолдолд гэртээ тусгаарлаж, харъяа өрх дүүргийн эмнэлэгт болон ХӨСҮТ-д яаралтай хандах хэрэгтэй. Мөн гэрээр эмчлүүлсэн үед эмчилгээг бүрэн гүйцэд хийх ёстой гэдгийг анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 1 )
ЭНЭ ҮНСЭЛТ ГЭДГИЙГ ХОРИХ ЁСТОЙ. НИЛ НЯН ХАЛДААГЧИД БОЛ ЯЛАНГУЯА ХӨГШЧҮҮД. ТОМЧУУД Ч НЭГ НЭГНЭЭ ЗАВААРЧ ҮНСЭХ ШААРДЛАГАГҮЙ МЭХИЙН ЁСОЛДОГ ЗАНШИЛД ШИЛЖИЕЭЭ ХҮМҮҮСЭЭ.