XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн босго дээр "Эрхэт Монгол" медиа группийн Ерөнхий продюсер Баасанжавын Бадамгарав өнөөдөр /2024.02.08/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд "Алтангадас" одонгоор энгэрээ мялаалаа.
Б.Бадамгарав нь 2004 онд “Ардын эрх” сонины сэтгүүлчээр ажлын гараагаа эхлүүлж, сэтгүүлзүйн салбарт тасралтгүй 20 дахь жилдээ ажиллаж байна. Тэрбээр цахим сэтгүүлзүйн салбарт 17 жил ажиллаж байгаа ба Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны Дэд ерөнхийлөгчийн хариуцлагатай албыг хашдаг.
Тэрбээр 2018 оноос Zindaa.mn мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байгаад Ерөнхий эрхлэгч, Гүйцэтгэх захирлаар дэвшин, 2023 оноос "Эрхэт Монгол" медиа группийн Ерөнхий продюсерээр томилогдон ажиллаж байна.
"Эрхэт Монгол" медиа групп нь өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз, өдөр тутмын "Өглөөний сонин", "Зиндаа" сэтгүүл, мэдээллийн Zindaa.mn сайт, "Чингис" олон улсын мэдээллийн агентлагийг эрхлэн, Монголын хэвлэл мэдээллийн салбарт 28 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Bayar hurgey
Нутгийн дүүдээ баяр хүргье