Махан хоол болон тослог ихтэй хоол идсэний дараа хийжүүлсэн ундаа уух нь хоолны шингэцэд сөрөг нөлөөтэй. Мөн хийжүүлсэн ундаа нь сахарын агууламж ихтэй тул илчлэг өндөртэй байдаг. Тиймээс та баярын өдрүүдэд хийжүүлсэн ундаанаас аль болох татгалзаарай.
Бид идсэн хоолныхоо илчлэгийг тооцдог ч уух зүйлсийнхээ илчлэгийг төдийлөн тооцдоггүй. Архи, согтууруулах ундааны хатуулаг өндөр байх тусмаа илчлэгийн хэмжээ өндөр байдаг тул зохистой хэмжээгээр хэрэглэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )