Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн 20 минутад осгох аюултай

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 12

 

Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн -20 градуст 20 минутад хөлддөг байна. 

Өнөөдөр буюу 12-нд Увсын зүүн, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурч,

Ховдын хойд болон зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.

Мөн баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top