ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 02 сарын 13

Өнөөдөр 2024.02.13. 

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө -11 хэм, шөнөдөө -29 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын радиогийн өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин Нил Макдонаф, Келли Ху, Мина Сувари, Их Британийн дуучин Робби Уильямс, Оросын жүжигчин Виктор Логинов, биатлонч Евгений Гараничев зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1925 оны энэ өдөр Монгол Улсад хөдөлмөрийн анхны хуулийн үндэс бүрэлдэн тогтож, тэр дүрэм нь биеийн хүчээ үнэлж амьдрах хүмүүсийн ашиг сонирхлыг хамгаалах болжээ.

1946 оны энэ өдөр БНМАУ болон Дундад иргэн улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай нот бичиг солилцов.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1945 оны энэ өдөр Англи, Америкийн агаарын хүчин Дрезденд хүчтэй цохилт өгч эхэлжээ.

1975 оны энэ өдөр Хойд Киприйн Туркийн холбооны улсыг зарлан тунхагласан байна.

1976 оны өглөө Нигерийн Ерөнхийлөгч Муртала Рамат Мухаммед ажилдаа явах үедээ автомашиндаа буудуулжээ.

1984 оны энэ өдөр Константин Устинович Черненко ЗХУ-ын Коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар санал нэгтэйгээр сонгогдсон байна.

Өнөөдөр үс засуулвал Бие, эрхтний хүч сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top