Өнөөдрөөс үйлчилгээний газрууд хэвийн ажиллаж байна

2024 оны 02 сарын 13

Цагаан сарын баярын амралтын өдрүүдэд хаалгаа бариад байсан зах, худалдааны төв, үйлчилгээний газрууд өнөөдрөөс ердийн цагийн хуваариараа ажиллаж эхэллээ.

Харин “Нарантуул” олон улсын худалдааны төв ирэх долоо хоногийн лхагва гараг хүртэл амрах юм байна.

Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамд мөн өнөөдрөөс хэвийн ажиллаж, визний мэдүүлгийн төвүүд ердийн цагийн хуваариараа ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top