Энэ онд 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ

2024 оны 02 сарын 15

Төмөр замын салбарт энэ онд 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөөд байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнбаян боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх юм.

Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаар төлөвлөснийг ЗТХЯ мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.27) 2024 оны 02 сарын 19

Төмөр замын ажлаа хурдан хийх нь зөв шүү

0  |  0
Zochin(202.126.91.82) 2024 оны 02 сарын 17

1. Хархорин бол Улаанбаатарыг хониний бэлчээр байхад Монголыг удирдаж байсан түүхт газар. 2. Өнөөгийн Улаанбаатар ачаалалаа дийлхээ больсон. Бараг хүн тавих газар олход ч хэцүү болоод байна. Өндөр үнээр худалдаж авдаг. 3. Монголын ихэнх аймгууд Улаанбаатраас баруун зүгт байдагшүү. Улаанбаатараас баруун тийш төмөр замыг аль дээр үед барих байсан юм. Харин ч оройтож байна.

0  |  0
Зочин(203.91.115.53) 2024 оны 02 сарын 15

Улаанбаатар Хархорин гэж эргүүтэж байхаар Улаанбаатар хот дундуур яваад байгаа төмөр замаа хотоос гаргаачээ. Балар эртний дизелийн хөөндөө дарагдсан зүтгүүрүүдээ солиод дараагийн үерүүгээ шилжээд цахилгаан галт тэрэгтэй болох талаар бодооч.

0  |  0
Top