Бидний хайрт , хань , эцэг , ах, дүү , төрөл төрөгсөд болох Базаррагчаа овогтой Нямхүү нь 2024 оны 2-р сарын 14-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Базаррагчаа овогтой Нямхүү нь 1954 онд Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд малчин ард Базаррагчаагийн 2-р хүү болон мэндэлсэн. 1968-1971 онд Архангайн аймгийн багш нарыг бэлтгэх сургууль,1979-1984 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Дотоод Явдлын Яамны улс төрийн дээд сургуульд сонсогчоор суралцаж дүүргэсэн. Эрх зүйн бакалавр, магистрын зэрэгтэй, Аюулаас хамгаалахын дэд хурандаа цолтой. Б.Нямхүү нь 1973 оныг хүртэл Хүрээмарал сумын Бага сургуульд багш,1973-1976 онд цэргийн алба хааж байгаад 1976-1979 онд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яаманд Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны зааварлагч, 1984-1989 онд НАХЯ-ны дээд сургуульд багш, Факультетийн орлогч, 1992-1998 онд Улсын Аюулгүй Байдлыг Хангах Газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч, төлөөлөгч, ахлах комиссараар ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрт гарсан.
Б.Нямхүү нь 1976-1998 он хүртэл ажиллахдаа Ардын хувьсгалын 70, 80, 90, 100 жилийн ойн медалиуд, “Онц хилчин”, “Тагнуулын алдар - 1, 2, 3” тэмдэг, “Мөрдөн байцаах албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, “Цэргийн хүндэт медаль”, “Цэргийн гавъяаны одон”, “Алтан гадас” одон, “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдаж байсан. 1998 оноос 2009 он хүртэл Сүхбаатар, Хан-уул дүүргүүдийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч, хүний нөөцийн менежерээр ажиллаж байлаа.
Улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн үед шинээр үүсэн байгуулагдаж байсан тагнуул, татвар зэрэг төрийн албадыг үүсгэн хөгжүүлэх, эрх зүйг нь боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмрээ оруулж байсан хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж 2006 онд “Эдийн засгийн тэргүүний ажилтан” цол-тэмдэг, 2009 онд “Төрийн Албаны тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнуулж байжээ.
Б.Нямхүү нь хүнлэг энэрэнгүй, үр ач нартаа үлгэр дууриалалтай, нийтэч, шулуун шударга, уул шиг нөмөртэй , ус шиг тунгалаг сэтгэлтэй хүний дээд байлаа. Ум маани бад мэ хум Хань ижил, ах дүүс, төрөл төрөгсөд, үр хүүхэд, ач зээ, гуч дөч нараас нь...
Сэтгэгдэл ( 1 )
Ум маани бад ми хум. Ум маани бад ми хум. Ум маани бад ми хум.Мэгмид зээви дэрчин Жанрайсиг.Дэмид чимбий банбу жамбиян. Дүгдэй малгүй жомзод санвидаг.Ганжин хайви зүгжин зонхово. Лувсандагва шавла чулбаандив. Ум базаргүрэв бадма сэди хум... Гүн эмэгнэл илэрхийлье.