Хорт хавдрын эмчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлнө

2024 оны 02 сарын 16

Манай улсад өнөөдрийн байдлаар хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хорт хавдрын дөрөвдүгээрт, нийт хүн амд тохиолдож байгаа хавдрын зургаадугаарт ордог судалгаа гарчээ.Тэгвэл ЭМДҮЗ-ийн 2022 онд баталсан 01-р тогтоолын хүрээнд хөхний хорт хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээ болоод мэс заслын дараах хими, туяа, байн эмчилгээний төлбөрийн зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулжээ.

Иргэд ЭМД-аа бүрэн төлснөөр хавдрын үеийн дараах тусламж, үйлчилгээг 85-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Тодруулбал, хорт хавдрын тусламж, үйлчилгээнд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлнө. Хоргүй хавдрын тусламж, үйлчилгээнд ЭМД-ын сангаас 85 хувь хөнгөлнө.

Хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг оношилгоонд жил бүр хамрагдах боломжтой. Эрүүл мэндийн даатгал иргэн таныг болон хайртай дотны хүмүүсийг тань эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаална гэж ЭМДЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top