Алга болсон хоёр иргэнийг эрэн хайж байна

2024 оны 02 сарын 17

Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн малчин 61 настай Ц, 44 настай Д нар малтайгаа гараад төөрсөн гэх дуудлага мэдээлэл 2024.02.16-ны өдрийн 21:10 цаг орчимд бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу тус сумын онцгой комиссоос 2 авто машинтай 10 алба хаагч эрлийн ажиллагааг эхлүүлэхээр гарсан ч замд авто машин нь эвдэрсний улмаас маргааш нь буюу 2024.02.17-ны өглөөний 10:00 цагт Булган суманд буцаж орж иржээ.

Тухайн 2 иргэнтэй утсаар холбогдож байгаа хэдий ч байршлыг нь тогтоож чадахгүй байгаа аж. Малтайгаа төөрсөн 2 иргэнийг эрэн хайх аврах баг Ланд крузер лонг маркын авто машинтай Булган сумаас өнөөдөр /2024.02.17/ хөдөлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(103.212.117.105) 2024 оны 02 сарын 18

Цасан шуурга болно гэж урьдчилан анхааруулсаар байхад малаа тууж гардаг нь ямар учиртайг аварч чадвал нэг асуучихаарай.

0  |  0
Top