Ховд аймаг, Алтай сумын Барлаг багийн "Хөх дэл" гэдэг газар хоёрдугаар сарын 16-ны өдрийн 20:00 цагийн орчим малчин М, О нар гэрлүүгээ малаа тууж яваад сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл 23:00 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн хоёр малчныг эрэн хайх ажиллагааг хоёрдугаар сарын 18-ны өдрийн 00:00 цагт зохион байгуулсан байна. Хоёрдугаар сарын 18-ны өдрийн 10:40 цагт нөхөр М /53 настай, эрэгтэй/-ыг гэрээс нь 9 км зайнаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Түүний эхнэр О /50 настай, эмэгтэй/-ийн цогцсыг мөн өдрийн 19:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км зайнаас олж, Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаад шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )