Элсэлтийн шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 26-нд дуусна

2024 оны 02 сарын 19

2024 оны элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр /2024.02.19/ орон даяар, Улаанбаатар хотын цагаар 09.00 цагт эхэллээ. Бүртгэлийг https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явуулах бөгөөд шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглах юм. 

БШУ-ны сайдын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын дагуу ЭШ-ын бүртгэл 2024 оны 02 дугаар сарын 19-ны 09.00 цагт эхлэж, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны 18 цагт дуусах аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top