ТЭРБУМ МОД | Хашаандаа мод сөөг тарьж ургуулдаг 50 айл өрхөд дэмжлэг үзүүлнэ

2024 оны 02 сарын 19

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, мод тарих, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх нийгмийн шинж чанартай бичил төсөл хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж, дэмжих зорилгоор Ойн газраас “Төсөл сонгон шалгаруулах хөтөлбөр”-ийн удирдамжийг нээлттэй зарлаж байна.

ТӨСЛИЙН ЗОРИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ: Дараах зорилт, үйл ажиллагааны хүрээнд төсөл сонгон шалгаруулна.

- Хашаандаа мод тарьж ургуулсан туршлагатай, цаашид мод бут сөөгийн тарьц суулгац ургуулах сонирхолтой байх;

- Өөрийн амьдарч буй гудамж, хороо, дүүргийн айл өрхөд мод тарьж, ургуулах, арчлах талаар мэдээ мэдээллийг өгөх;

- Айл өрхүүдийг хашаандаа мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах, амьдрах орчноо сайжруулахад татан оролцуулах;

Уг төслөөс нийт 50 айл өрхийг сонгон шалгаруулна. Шалгарсан 1 айл өрхөд дараах дэмжлэгийг үзүүлнэ.

Үүнд:

- 4x8 хэмжээтэй (32м2 ) хүлэмж – 1 ширхэг- Хүлэмжид тарих мод сөөгийн үр- Сургалт, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛЖ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА: Дэмжлэг хүссэн өргөдлийг, төслийн хамт ирүүлэх:

Төсөлд дараах шаардлагыг тавина. Үүнд:

- Төслийн зорилт зорилгод нийцсэн байх;

- Үр ашигтай байх;

- 0,07 га өмчилсөн газартай байх;

- Хашаандаа тарьсан мод, бутыг арчилж хамгаалах, ургуулж байсан туршлагатай байх;

- Өмчилсөн газарт хүлэмж байршуулах зай талбайтай байх; (4x8 хэмжээтэй хүлэмж)

- Тухайн айл өрх нь тодорхой хэмжээнд мод, бут хашаандаа тарьсан байх;

- Гудамж, хороо, дүүргийн айл өрхөд мод тарьж ургуулах арчлах талаар мэдээлэл өгөх; (30-аас доошгүй айл өрх)

- Айл өрхүүдийг хашаандаа мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах, амьдрах орчноо сайжруулахад татан оролцуулсан байх (10-аас доошгүй айл өрх)

ХАМРАХ ХҮРЭЭ: Хашаандаа мод тарьж, ургуулах хүсэл сонирхолтой Улаанбаатар хотын 9 дүүргийн  айл өрх  хамрагдана.

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ХАЯГ:

Хугацаа: 2024 оны 02 дугаар сарын 01-нээс 2024 оны 03 дугаар сарын 01-ний хороонд бүртгүүлнэ.

Хаяг: 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цагаас өмнө modurjuulegch@met.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

ХОЛБОО БАРИХ ХАЯГ, ЛАВЛАХ УТАС:  51-264447;  77111178

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top