Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 16 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид гал түймрийн аюулаас 4 хүүхдийг авран хамгаалж, гал түймэрт өртөж түлэгдсэн 2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Цаг агаарын хүйтрэлттэй холбоотойгоор айл өрхийн галлагаа нэмэгдсэнээр гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Иймд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж
- Угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж байх
- Яндангийн цонолт, халалтаас хамгаалах
- Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж яндангийн цонолт халалтаас хамгаалах
- Яндангийн ил гарсан хэсгийн урт нь гэр, байшингийн дээврээс 60-80см-ээс дээш байгаа эсэхийг шалгах
- Үнс нурмаа ил задгай асгахгүй байх
- Цогтой үнс нурмаа тагтай саванд хийж хэвших
- Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх
- Ил задгай түлсэн гал, татсан тамхиа бүрэн унтраах;
- Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
- Гэрээ хараа хяналтгүй галлаж үлдээхгүй байх
- Цахилгаан халаагуур /тень/-ын аюулгүй байдлыг хангахыг
- Хөгжлийн ялгаатай иргэд, бага насны хүүхэд, өндөр настныг асран хамгаалах хүнтэй үлдээхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )