ӨНӨӨДӨР |  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

2024 оны 02 сарын 21

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.02.21/


9:00 цагт ЭМЯ-ны Б танхимд Сүрьеэ болон ям өвчнийг нэг эрүүл мэнд үзэл баримтлалд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй хянах тогтолцоог Монгол Улсад бүрдүүлэх Япон улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хооронд солилцсон Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа төслийг танилцуулна. Утас: 89119482

09:00-17:00 цагт Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө.  

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Байгалийн хүнд нөхцөлд байгаа малчдад шаардлагатай эд материал, өвс тэжээлээр туслах "Бид Монголчууд" тусламжийн аяныг санаачилсан байгууллагуудын төлөөлөл хэвлэлийн хурал зарлажээ. Гандантэгчэнлин хийд, Монголын үндэсний бөх, Морин спорт уяачдын, Үндэсний харваачдын холбоо, ОБЕГ, “Малчин” телевиз зэрэг байгууллага хамтран арга хэмжээ зохион байгуулах талаар мэдээлнэ.

10:00-18:00 цагт Хаан банкны галерейд Орчин үеийн “Ангид оршихуй” медиа арт үзэсгэлэн нээгдээд байна. Үзэсгэлэн 2 дугаар сарын 29 хүртэл гарна.

9:00 цагт ЭМЯ-ны Б танхимд Сүрьеэ болон ям өвчнийг нэг эрүүл мэнд үзэл баримтлалд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй хянах тогтолцоог Монгол Улсад бүрдүүлэх Япон улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хооронд солилцсон Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа төслийг танилцуулна.  89119482

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top