ӨНӨӨДӨР | Өвөрхангай аймгийн нийт нутгаар ЦАСАН ШУУРГАТАЙ

2024 оны 02 сарын 22

Өнөөдөр /2024.02.22/ Өвөрхангай аймгийн нийт нутгаар цасан шуурга шуурга шуурна. Ялангуяа Хужирт, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Тарагт сумын нутгаар цаг агаарын байдал аюулт үзэгдлийн хэмжээнд хүрч, салхины хурд 12-16 м/c, зарим үед 20-24 м/с хүртэл ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр буюу Баруунбаян-Улаан, Төгрөг, Гучин-Ус, Богд сумын нутгаар цасан болон шороон шуурга шуурна. Иймд та бүхэн холын замд гарахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top