Өндрөөс үсэрч амиа хорлох гэж байсан эмэгтэйг аварчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 22

 

Энэ сарын 22-ны үүрээр 05:34 цагт Хан-Уул дүүрэгт байрлах 24 давхар орон сууцны цонхноос эмэгтэй хүн унах гээд байна гэх дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж, 19 настай эмэгтэйг онцгой байдлын алба хаагчид өндрөөс унах эрсдэлээс авран хамгаалжээ. 

Өнгөрөгч 2023 онд нийслэлийн Аврах ангид амиа хорлох оролдлого хийсэн 16 удаагийн дуудлага бүртгэгдэж, амиа хорлох оролдлого хийсэн 10 том хүн, 4 хүүхдийг авран хамгаалсан бөгөөд 2 иргэн харамсалтайгаар амь насаа алджээ. Он гарсаар нийслэлийн хэмжээнд өндрөөс унаж амиа егүүтгэхийг завдсан хоёр дахь тохиолдол ийн бүртгэгдээд байна.

Тус дуудлага нь 19 настай эмэгтэй гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох оролдлого хийсэн бөгөөд аврагчид сэтгэл зүйн ярилцлага хийж, тайвшруулан аюулгүй буулгаж ажиллажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top