Улсын Онцгой комиссоос өгсөн мэдээллээр 2024 оны хоёрдугаар сарын 19-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 5 аймгийн 22 суманд “төмөр буюу шилэн зуд”, 18 аймгийн 90 суманд “цагаан зуд” нүүрлэж, нийт 20 аймгийн 192 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт хүндэрч, өнөөдрийн байдлаар 1.5 сая/1,527,695/ толгой мал хорогджээ.
Үүнээс Сүхбаатар-539,095, Хэнтий-234,933, Дорноговь-175,683, Төв-119,246, Дундговь-82,513, Архангай-58,177, Булган-49,400, Увс-44,017, Дорнод-36,066 аймгууд хамгийн өндөр хорогдолтой байна.
Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх шуурхай бүлгүүдийг сайд нараар ахлуулан орон нутгуудад ажиллуулж, улсын болон орон нутгийн нөөцөд үлдсэн 26000 орчим тонн өвс тэжээлийг нэн хүнд байгаа сум, багт шууд хүргэх ажлыг зохион байгуулж байна. Цаашид хөдөө аж ахуйн бирж дээр хадгалагдаж буй 10 мянган тонн тэжээлийн буудай болон бусад тэжээлийг 3, 4 дүгээр сард хүргэхээр төлөвлөөд байгаа талаар энэ үеэр мэдээллээ.
Мөн эрчим хүчийг хэвийн хангах, эрүүл мэнд, зам, дэд бүтцийг анхааран ажиллаж буй. Одоогийн байдлаар аймаг, сумдад тусгай техник хэрэгсэл ашиглан цасанд дарагдсан 54 мянган км зам харгуйг гаргахаар ажиллаж байна.Улсын хэмжээнд 189 283 малчин өрхийн 72 462 малчин өрх хүндэрсэн нөхцөл байдалтай байгаагаас өвс, тэжээл дууссан 39 414, хүнс, хоолны хэрэгцээтэй 7 863, түлээ түлшний тасалдалтай 5 890, эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13 677 айл өрх байна.
Сэтгэгдэл ( 1 )
Улсын хэмжээнд 15 сая толгой мал хорогдсон. 10 дахин бууруулж мэдээлэх шаардлага МАН гэсэн гэмт бүлэглэлд байгаа бололтой.