Ирэх гуравдугаар сард “Хөх Сувд” мөсний баяр-2024, “Бүргэдийн баяр-20 болно

2024 оны 02 сарын 23

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас өвлийн аялал жуулчлалын талаар дараах мэдээллийг өглөө.

(2024.02.23)


“Хөх Сувд” мөсний баяр-2024

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Монгол орныг сурталчлах ажлын хүрээнд гуравдугаар сарын 02-ноос 03-ны өдрүүдэд “Хөх Сувд” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулагдах гэж байна.

Энэ жил Монгол Улсын Засгийн Газраас Хөвсгөл аймгийг “Аялал жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх зорилт тавьсан ба уг зорилтын хүрээнд GoMongolia – “Өөдөө тэмүүлэх Монгол” үндэсний зорилтод тулгуурлаж “Хөх баавгай” аялал жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж, БОАЖЯ, Азийн хөгжлийн банкны Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

“Хөх Сувд” мөсний баяр-2024 арга хэмжээнд урлагийн тоглолтууд, Өмнөд Америкийн Эквадор улсын үндэсний соёл, урлагийн илэрхийлэл болсон хөгжмийн “Qirwa Anka” хамтлаг, олон ястны хоолны үзүүлбэр, “Хөх баавгай” лазер шоу, дарвуулт завины үзүүлэн, мөсөн сурын харваа, тахтай морьдын уралдаан, тэшүүрийн тэмцээн, мөсөн дээрх олон таталтын тэмцээн, мөсөн сурын харваа, бөөгийн тахилга, галын наадам зэрэг олон сонирхолтой хөтөлбөр багтсан. 

“Бүргэдийн баяр-20

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотод зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг Чингисийн хүрээ цогцолборт 2024 оны гуравдугаар сарын 09-нөөс 10-ны өдөр зохион байгуулахаар бэлгэл хангаад байна.

Уг арга хэмжээ нь Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг.

“Бүргэдийн баяр-2024” арга хэмжээнд Казак үндэсний урлагийн тоглолт, бүргэдтэй парад, морьтон баатрын шоу тоглолт, бүргэдээр хиймэл ан бариулах тэмцээн, тайга нохойн үзүүлбэр, шонхор шувууны шоу тоглолт, казак үндэсний тоглоом, казак гэрээр зочлон казак үндэстний ахуй соёлтой танилцах зэрэг олон хөтөлбөр багтжээ.

Тус арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Чингис хааны хүрээ цогцолбор, Монголын бүргэдчид холбоо, Баян-Өлгий аймгийн соёлын газар хамтран зохион байгуулж, дэмжин ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хуцөө(202.126.89.24) 2024 оны 02 сарын 24

Яасан найр наадамсаг новш вэ энэ БОАЖЯ-ны саад Бат-Эрдэнэ гэж нэг гөлчгий чинь.

0  |  0
З(202.9.46.146) 2024 оны 02 сарын 23

Зудаа яая гэж бхад..

1  |  0
Top