ЭМЯ-наас өнөөдөр /2024.02.26/ өвөлжилт хүндэрсэн аймгуудын ард иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцууллаа.
2024 оны хоёрдугаар сарын 26-ны байдлаар 21 аймгийн онцгой комисс болон эрүүл мэндийн газраас ЭМЯ болон УОК мэдээллүүдийг нэгтгэн, хариу арга хэмжээг авч байна.
21 аймгийн хэмжээнд отор нүүдлээр болон өөрийн аймагт өвөлжиж буй малчин өрхийн нийт 68.361 иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагджээ.
Үүнээс:
-жирэмсэн эх 2129,
-0-5 насны хүүхэд 8012,
-өндөр настан 13544,
-хөгжлийн бэрхшээлтэй 4705 болон архаг суурь өвчтэй 11650 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, 3585 өрхөд эмийн багц хүргэсэн.
Мөн УОК-ын даргын 2024 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн хоёрдугаар тушаалын дагуу нийтдээ эрүүл мэндийн салбарын 7 шуурхай баг орон нутагт 4-5 эмнэлгийн мэргэжилтэнтэй ажиллаж байна. Төрөлжсөн мэргэжлийн эмч нар болон сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Тус баг нь зам даваа хаагдсан, өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчин өрхийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ 350 өрхийн эмнэлгийн багцыг хүргэж ажилласан.
Сэтгэгдэл ( 0 )