ЦЕГ | Цогцсыг нохойд хаяж өгсөн гэх мэдээллийг НОТЛОХ БОЛОМЖГҮЙ

2024 оны 02 сарын 26

"Мансуурсан этгээд найз бүсгүйгээ мөчилж хөнөөж, нохойгоо хооллосон" гэх мэдээлэл өнөөдөр /2024.02.26/ цацагдсан. Тус хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

Тодруулбал, ЦЕГ-ын ХМТ-ын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг "Уг хэргийн прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээллийг хүргэнэ. ХУД-ийн 13 дугаар хороо... дугаар гудамжны.. дугаар тоотод орших 47 настай иргэн Б гэх эрэгтэйтэй цуг амьдарч байсан Ц нь энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс хойш сураггүй алга болсон. "Гэр бүл, найз нөхдөөс нь холбоо барих боломжгүй боллоо" энэ сарын 21-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдээлсэн. Тус мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага хойшлуулашгүй ажиллагааг явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар тус тоотод оршин суух Б-гийн гэр болон тээврийн хэрэгслээс НҮБ-ын мансууруулах эмийн тухай нэгдсэн конвецийн жагсаалтад багтдаг сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодис илэрсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс уг иргэнийг энэ сарын 23-наас яллагдагчаар татаж, цагдан хорьж шалгаж байна.

Иргэн Ц-тэй хамтран амьдарч байсан Б нь олон тооны нохой тэжээдэг байсан нь тогтоогдсон. Цахим орчинд мансуурсан этгээд найз охиныхоо цогцсыг нохойд хаяж өгсөн гэх мэдээлэл гарч байгаа ч нотлогдох боломжгүй. Мөрдөн шалгах үйл ажиллагаа шуурхай үргэлжилж байна" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top