Өнөөдрийн /2024.02.27/ 17:00 цагийн байдлаар нийт нутгаар зам даваа саадгүй, цаг агаар тогтуун, авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн, шуурхай ажлын хэсгүүд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.
А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замд шар усны үер, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авч хоолойн амсрын цас, шороо, хогийг цэвэрлэх ажил хийж байна.
А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн авто замын 265-290-р км-т хоолойн орох гарах амсарт хуримтлагдсан цасыг цэвэрлэлээ.
А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын 208км-т зорчих хэсэгт шуурч тогтсон цасыг автогрейдерээр хусах ажил хийгдэж байна.
А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 39-62 км-т шуурч тогтсон цасыг автогрейдерээр хусаж цэвэрлэх ажил хийж дууслаа.
Сэтгэгдэл ( 1 )
Жорхон цас цэвэрлэснээ часан их юм хийсэн мэтээр хэвлэлээр цацна вэ, инээдэмтэй санагдав.