Жил бүрийн хоёрдугаар сарын 28-ны энэ өдөр бол дэлхийн оёдолчдын тохиодог. Дэлхийн оёдолчдын өдрийг оёдлын машин зохион бүтээгч Уильям Элиас Хоугийн мэндэлсний ойг тохиолдуулан тэмдэглэдэг байна.
Уильям Элиас Хоу үйлдвэрлэлийн хөгжил дэвшлийн томоохон зүйлсийн нэг болох оёдлын машиныг анх 1845 онд бүтээжээ. Тэр үеэс хойш хувцасны үйлдвэр, оёдлын газар болгон оёдлын машин ашиглах болжээ. Бэлэн хувцас, орны даавуу зэргийг гар аргаар оёх шаардлагагүй болсон тул оёдлын салбар ихээхэн хурдацтай хөгжжээ. Тэрбээр ердөө 47 насалсан ч бүтээлийнхээ ачаар олон сая доллар олж чадсан нэгэн аж.
Уран гарт, билиг авьяас төгөлдөр оёдолчдодоо Дэлхийн оёдолчдын баярын мэнд хүргэе.
Сэтгэгдэл ( 0 )