ЭМГЭНЭЛ | Шагдарын Лувсандорж

Админ | Zindaa.mn
2024 оны 02 сарын 29

Шагдарын Лувсандорж 
/1938-2024/ 

Бидний хайрт аав, хань, ах, өвөө, хүндэт багш  Лувсандорж 1938 онд Төв аймгийн Алтанбулаг сумын “Шар дэл” гэдэг газар малчин Шагдарын долоодугаар хүү болон мэндэлсэн.

Тэрээр бага, дунд, дээд сургууль төгсөж, Төв аймгийн Биеийн тамирын хорооны дарга, 1970 оноос нийслэлийн 20-р дунд сургуулийн биеийн тамирын багш, 1979 оноос нийслэлийн 51-р сургуульд Биеийн тамирын багшаар ажиллаж байгаад 1998 онд гавьяаныхаа амралтанд гарсан билээ.

Ш.Лувсандорж нь спортын нэгдүгээр зэрэг, Улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальтай,  “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол, Алтан өлзий одон, Боловсролын хүндэт жуух бичиг, Монгол Улсын боловсролын тэргүүний ажилтан, Олимпийг дэмжигч алтан медаль болон Воллейболын спортын мастерийн зэрэг хүртэж байв. 

Багшлах хугацаандаа 10-р ангийг 1 удаа, 8-р ангийг 2 удаа дааж төгсгөсөн бөгөөд 1997 онд 10-р ангийг 5-р ангиас нь даан авч төгсгөхөд нийт 39 сурагч төгссөнөөс 22 сурагч гадаад дотоодын их, дээд сургуульд орсон нь сургуулийн түүхэнд байгаагүй өндөр амжилт болсон юм. Шавь нар нь нар  улс эх орондоо амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж яваад урамшин бахархдаг байлаа.  

Хайрт аав, хань, ах, өвөө, хүндэт багш таны ажилч хичээнгүй, үргэлж бусдын тусын төлөө чин сэтгэл нь мөнхөд бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлдэх болно.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.31.211) 2024 оны 03 сарын 01

0  |  0
Зочин(66.181.182.73) 2024 оны 03 сарын 01

үлгэр жишээч ажилтай багш байсныг төмөр замынхан мэднэ. Ум ма ни бад мэ хум

2  |  0
Зочин (59.153.113.96) 2024 оны 03 сарын 01

Миний ангид биеийн тамир ордог байсан .Маш үлгэр жишээ мундаг багш байсан. Дүүрэг хотын хэмжээний спортын үйл ажиллагааг маш сайн удирдан явуулдаг байсан.

2  |  0
Top