Байшин шатаж, нэг иргэн нас баржээ

2024 оны 02 сарын 29

Өчигдөр /2024.02.28/ Онцгой байдлын байгууллага нийт гал түймрийн 9 дуудлага, мэдээлэл хүлээн авсан байна. Төв аймаг, Зуунмод сумд "Байшингийн дээвэр шатаж байна" гэсэн дуудлага өчигдөр 13:04 цагт аймгийн онцгой байдлын газарт иржээ. Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 13:08 цагт очиход иргэн И-ын 9х8 метрийн хэмжээтэй байшин, үүдний амбаарын хамт шатаж байв. Тус гал түймэрт иргэн И /64 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байна. Цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top