Х.Нямбаатар: Автобуснуудад ТОЛГОЙ ТООЛДОГ төхөөрөмж суурилуулна

2024 оны 02 сарын 29

НИТХ-аар нийслэлийн 2024 оны төсвийн тодотголыг өчигдөр /2024.02.20/ хэлэлцлээ. Энэ үеэр Нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай асуудлуудыг хэлэлцсэн юм.

Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ "Гуравдугаар сарын 15-наас нийтийн тээврийн төлбөр тооцооны системийг олон нийтэд танилцуулж зугуухан шилжилт хийх гэж байна. Энэ хүрээнд хүний толгой тоолдог төхөөрөмжүүдийг бүх автобусанд суулгана.

Төрөөс татаасаар явдаг ахмадууд, хүүхдүүд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, доноруудын үнэгүй зорчдог картыг бид татаасаараа өдрийнх нь зорчих тоогоор мөнгөжүүлж өгнө.

Ингэснээр нэгдүгээрт тухайн хүний толгой тоологдоно, хоёрдугааарт төхөөрөмжид уншигдсан хоёр яв цав нийлнэ. Хэрэв зөрвөл бид жолоочид хариуцлага тооцно.

Ний нуугүй хэлэхэд, манай автобусны жолооч нар бүгд хажуудаа бэлэн мөнгөний хайрцагтай, түүнийгээ дэмбээ гэж нэрлэдэг болсон” гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ga(66.181.182.229) 2025 оны 03 сарын 13

Zov tegeed mongo dutval jolooch toloh heregtei

2  |  0
3(59.153.115.128) 2025 оны 03 сарын 13

Жолооч нь өрөнд ороод Жолооч хийх хүнгүй болно

1  |  0
зочин(66.181.191.169) 2025 оны 03 сарын 13

жолооч нар түүнийгээ тоохгүй жирийн юм шиг яриад байгаа юм биш үү

2  |  0
Close menu