Ш.Түвдэндорж: Зудаар далимдуулж, сонгуулийн ДАЛД СУРТАЛЧИЛГАА хийгээд байна

2024 оны 02 сарын 29

Хөгжлийн банкны шүүх хуралтай холбоотой болон цаг үеийн асуудлын талаар Ардчилсан намаас өнөөдөр /2024.02.29/ мэдээлэл хийлээ. 

АН-ын дэд дарга Ш.Түвдэндорж "Эрчим хүчний стратегаа шинэчлэх шаардлагатай байна. Эрчим хүчний хүний нөөцийг сэргээх, сэргээгдэх эрчим хүчний салбар эдийн засгийн бодлогоо цэгцэлж чадах юм бол бүс нутагтаа үйлдвэрлэгч орон болох боломжтой. Гуравдугаар сарын 24-нд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгөх ёстой. Удирдлага гишүүд маань хөдөө орон нутгаар явж байна. Ирээд хуралдаанаар орж, мөрийн хөтөлбөрөө боловсруулна. Монгол орон даяар цас их орж шуурснаар зуд болж байна. Иргэдийн амжиргааны суурь болсон мал сүрэг үрэгдсэн нь улсын эдийн засагт хүндрэл учирч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Бид их харамсаж байна. Дэлгэр цаг ирнэ гэдэгт найдаж байна. Зудны асуудлыг эртнээс анхааруулж байсан боловч эрх баригч нар анхаараагүй. Системийг шинэчлэхгүйгээр асуудал тулгарахаар нөхөж хөөдөг, ямар нэгэн хандив, татвар тэглэх аргаар шийдэх гэж оролддог болсон. Малчид хэлж байна лээ. Бид нар өвс тэжээлээ татах болоход бензин тасалдсан гэж. Үүнд эрх баригчдын алдаанаас үүдэлтэй зуд Зудаар далимдуулж сонгуулийн далд сурталчилгаа хийгээд байна.

Энэ бүх үйл явдлыг зүгээр харж суугаад, хүлээн зөвшөөрөөд суугаад байхгүй. Үүний эсрэг Ардчилсан нам дугарна. Найман жилийн хугацаанд юу ч хийж чадаагүй нам одоо юу хийх юм бол гэж бодогдож байна" гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
7(66.181.160.46) 2024 оны 02 сарын 29

иш чааваасдаа наманцарын хулгайч нарын хэлж ярьж байгааг нь өмнөөс нь ичхийн

0  |  0
Монгол (66.181.160.89) 2024 оны 02 сарын 29

Битгий балайр луйврын нам шүү дээ

0  |  1
Top