Улсын онцгой коммисст нийт 2.7 тэрбум төгрөгийн хандив, тусламж цуглажээ

2024 оны 03 сарын 01

Зудын гамшигт өртсөн малчин иргэдэд хүргэх хандивын аянд иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагууд мөнгөн болон эд материалын дэмжлэг үзүүлж, нэгдэж байна.

Энэ хүрээнд өчигдөр /2024.02.29/ “Ачит-Ихт” ХХК 100 сая төгрөг, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын хамт олон 625.000 төгрөг хандивласан бол “Бөмбөгөр” худалдааны төвийн түрээслэгчид 3.8 сая төгрөг болон хувцас, эд материалын тусламж үзүүлж, УОК-т хүлээлгэн өглөө.

Малчдад туслах хандивын аян хоёрдугаар сарын 20-аас эхэлж, улмаар 29-ний өдрүүдийн байдлаар 33 иргэн, 53 аж ахуйн нэгж, байгууллагаас 1.954.445.987 төгрөгийн мөнгөн хандив, 2 иргэн, 18 аж ахуйн нэгж, байгууллагаас 773.132.900 төгрөгийн бараа, материалын хандив буюу нийт 2.727.578.887 төгрөгийн хандив тусламж Улсын онцгой комисст ирүүлээд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.191.169) 2024 оны 03 сарын 01

идчихэлгүй шиг хүргээрэй

0  |  0
Top