Баянхонгор аймгийн Баянхонгор сумын "Угалз" дөрөвдүгээр баг 13 дугаар цэцэрлэгийн уурын зуух, нам даралтын зуух дэлбэрч, нэг хүн өртсөн тухай дуудлага хоёрдугаар сарын 29-ний өдрийн 16:03 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус цэцэрлэгийн 3х4 метрийн хэмжээтэй 1 давхар тоосгон байшин дотор нам даралтын хийн зуух дэлбэрсний улмаас байшин бүхэлдээ нурж, уурын зуухны ээлжийн галч Н /39 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ зуухнууд аюултай шүү