Өвөлжилт хүндэрсэн сумдад туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 02

 

21 аймгийн хаваржилт хүндэрсэн 100 суманд туулах чадвар сайтай автомашиныг олгож эхэллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугааар сарын 28-ны өдрийн 286 дугаар тогтоолоор орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.

Энэ дагуу өвөлжилт, хаваржилт нэн хүндэрсэн 21 аймгийн 100 суманд туулах чадвар сайтай, шинэ буюу 100 километрээс бага гүйлттэй, орон нутагт туршигдсан, хэрэглээнд нэвтэрсэн, өвөл, зуны есөөс доошгүй дугуйтай, баталгаат хугацаатай автомашинуудыг олгож эхлээд байна.

Өнөөдөр буюу 03 дугаар сарын 02-нд эхний ээлжийн автомашинуудыг Төв аймгийн Лүн, Бүрэн, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Өндөрширээт, Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт, Луус, Өндөршил, Гурвансайхан, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газарт гардуулан өглөө.

Өмнөх жилүүдэд Пургон болон УАЗ-469 маркын автомашинууд хүлээлгэн өгч байсан ч эвдрэл гэмтэл их байсан тул энэ удаад Форд болон Ниссан маркын автомашинууд хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэжээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(158.248.126.125) 2024 оны 03 сарын 04

ashgui zudnii asuudlaa shiidchihlee, odoo ailtgui, malchid min zud boluul darga nar tom tom har mahinaaraa duudsan tsagt chin belen ireh n,

0  |  0
Зочин(59.153.113.55) 2024 оны 03 сарын 03

Самарсайханы Амарбаясгалан 2ч далимдуулаад сонгуулийн шоугаа сайн хийж байна малчид гэнэ хэвээрээ бгаалдаа

0  |  0
Top