Монголын балетын Үндэсний сургуулийн сурагчид ОХУ, Канадад суралцана

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 02

 

Монголын балетын Үндэсний сургуулийн сурагчид ОХУ болон Канадын Үндэсний балетын сургуульд суралцахаар болжээ. 

Тус сургуулийн "Дунд шат 3" ангийн сурагч Х.Тэгшжаргал ОХУ-ын Вагановагийн нэрэмжит балетын академид суралцах ОХУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэг хүртсэн байна.

Мөн Гүнзгий шатны сурагч Г.София Канадын Үндэсний балетын сургуулийн үндсэн хөтөлбөрт суралцахаар болсон бол "Дунд шат 2" ангийн сурагч Б.Мөрөн мөн Канадын Үндэсний балетын сургуулийн зуны хөтөлбөрийн шалгаруулалтад тэнцжээ. 

Балетын сургуулийн хаалгаар 5, 8, 9 настай байхдаа ээж, аавынхаа гараас хөтлөн, балет гэдэг зүйлийг сониучирхан орж ирсэн бяцхан сурагчдын авьяас билиг, хүсэл эрмэлзэл нь хил, тив даван гялалзаж буйд туйлын баярлаж, бахархаж буйгаа Монголын балетын Үндэсний сургуулийн хамт олон илэрхийлэн, амжилт хүсжээ.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kanadaar yanaa.(66.181.181.48) 2024 оны 03 сарын 03

kanad ulsd balet bol ogt bhgui tai adil ch de. oligtoi surguuli ch baihgui uls ch dee. hogiin orond ochiod yugaa surgah be dee baletiin talaar bol.

1  |  0
Top