ОНЦГОЙ КОМИСС | Улсын хэмжээнд 3.1 сая мал хорогджээ

2024 оны 03 сарын 04

Улсын Онцгой комиссоос өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2024.03.04/ мэдээлэл хийлээ.

2024 оны хоёдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 13 аймгийн 58 суманд “Төмөр буюу шилэн зуд”, 17 аймгийн 139 суманд “Цагаан зуд” 18 аймгийн 69 суманд "Цагаанаар зудархуу " гэсэн үнэлгээ гарсан байна. Өвөлжилт хүндэрсний улмаас өнөөдрийн байдлаар 3.1 сая орчим буюу 3,089,420 толгой мал хорогджээ.

Энэ нь оны эхний мал тооллогын дүнтэй харьцуулбал 4.7 орчим хувийг эзэлж байна. 

Хэнтий, Дорноговь, Архангай, Сүхбаатар, Хөвсгөл, Төв зэрэг аймгуудад малын хорогдолт их байгаа юм. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(139.5.218.164) 2024 оны 03 сарын 05

Худлаа мэдээ тавьсан байна. Улсын хэмжээнд 31 сая мал хорогдчоод бна.

0  |  0
Top