Хилийн цэргийн алба хаагчид архидан согтуурч, нэг алба хаагч ОСГОЖ нас баржээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 04

Увс аймгийн Бөхмөрөн суманд хилийн цэргийн алба хаагч осгож нас барсан хэрэг гарчээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хилийн цэргийн 0227 дугаар салбарын хилийн харуулыг халалцуулахаар 8 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг хоёрдугаар сарын 29-нд явсан бөгөөд нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэх нэрийдлээр архидан согтуурч, алба хаагч “Б” нь хилийн цэргийн салбар руугаа явган явж байгаад замдаа осгосон гэжээ. 

Талийгаачийг энэ сарын 1-2-нд шилжих шөнө 01.00 цагийн үед хээрээс осгосон байдалтай байхад нь олсон бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч харамсалтай нь нас баржээ. 

Тус хэргийг Цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(66.181.186.42) 2024 оны 03 сарын 05

Хаа сайгүй архидалт..бөөн шалтаг

2  |  0
Хилчин(66.181.191.134) 2024 оны 03 сарын 04

Х.Х.Е.ГАЗРЫН удирдлагыг слоих арга хэмжээ ав. Тэр юу ч хийдэггүй б.генераль мөнхжин гэсэн дуракуудыг зайлуулаач

0  |  1
иргэн(103.57.94.130) 2024 оны 03 сарын 04

хулгайч төр засагтай улсад болж бүтэж байгаа юм юу ч алга

0  |  1
Top