Эрүүгийн цагдаагийн алба, Экологийн цагдаагийн албаны алба хаагчид хамтран Монгол Улсын Улаан номд орсон нэн ховор дархан цаазат амьтан болох “Цоохор ирвэс”-ийг Ховд аймгийн Булган сумаас агнаж, Улаанбаатар хотод бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсан сэжигтэй этгээдийн үйлдлийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тус төрлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл /Хууль бусаар ан агнах/-д зааснаар арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх эрх зүйн зохицуулалттай юм байна.
Монгол Улсад нэн ховордсон ан амьтан зэргийг хууль бусаар агнахгүй байх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдээлэл өгч, эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газраас зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 2 )
SEKSEER UILCHLI80955877
Хайран сайхан амьтан ! Тэнэг новшнууд !!!