"Өглөөний сонин"-ы эрхлэгч Ч.Үл-Олдох Д.Бодоогийн нэрэмжит шагнал хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 03 сарын 06

Өнөөдөр Монголд Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 111 жилийн ойн өдөр тохиож байна. Баярын өдөрт зориулсан хурал "Хүүхдийн ордон"-д боллоо.

Энэ үеэр "Эрхэт Монгол" медиа группийн харьяа, өдөр тутмын "Өглөөний сонин"-ы Ерөнхий эрхлэгч Ч.Үл-Олдох Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн Дээд шагнал Д.Бодоогийн нэрэмжит шагнал хүртлээ.

Улс төрийн шилдэг нийтлэлд олгодог энэхүү нэр хүндтэй шагналыг тэрбээр “Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайдтай хийсэн 17 ярилцлага” бүтээлээрээ хүртжээ. 

Сэтгүүлч Ч.Үл-Олдохын “Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайдтай хийсэн 17 ярилцлага” ном нь ХХ зууны эцэс, ХХI зууны эхэн энэ үеийн Монгол Улс, Монголын төр, нийгмийн бодит түүхийн нэг хэсэг бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүнтэй 17 удаа хийсэн ярилцлага нь Монголын төрийн, нийгэм улсын түүх юм. 

Сэтгүүлзүйн салбарт түүхэн нэг хүнээс, түүхийн янз бүрийн цаг хугацаанд авсан 17 өөр сэдэв, 17 өөр асуудал дэвшүүлсэн ярилцлагаар бүтсэн ном, бүтээл гаргасан сэтгүүлч магадгүй анхдагч байж ч болох. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сумьяа(103.212.118.235) 2024 оны 03 сарын 06

Эрхэм сэтгүүлч эгчид Баяр хүргэе. Яагаад гэвэл тэрээр ямар ч цаг үед хугараагүй урваагүй ноён нуруутай сэтгүүлч билээ ✅

0  |  0
Top