Цагдаагийн байгууллагад Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 06-ны өдөр “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл асаалттай байсан нь хулгайд алдагдсан тухай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу ажиллагаа явуулахад тус аймгийн харьяат О гэгч үйлдсэн болохыг олж тогтоон, автомашинийг хохирогчид хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэн, жолооч та бүхэн автомашинаа асаалттай орхихгүй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )