Долоо хоног | 25 иргэний амь насыг аварчээ

2024 оны 03 сарын 11

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 5, гал түймрийн 27 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 25 иргэний амь нас, эрүүл мэнд, 6 тэрбум 90 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан гэж ОБЕГ-аас мэдээллээ. Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар дулаарч, цас, мөс хайлан, халиа урсах нөхцөл бүрдээд буй тул шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top