Мөс цөмөрч, ачааны машин суужээ

2024 оны 03 сарын 11

Баян-Өлгий аймаг, Цэнгэл сумын нутаг Цагаан голын мөс цөмөрч ачааны автомашин усанд суусан тухай дуудлагыг гуравдугаар сарын 10-ны 23:32 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид дуудлагаар ажиллаж хоёр зорчигчтой зорчиж явсан автомашиныг татан гаргасан байна. 

Гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, нуурт өрх, цагаан, хар хил үүсэх, томоохон голуудын зарим хэсгээр харз, халиа, тошин гүйж мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж байна. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН(103.57.92.241) 2024 оны 03 сарын 12

АН засаглавал, хамгийн гол зорилт;\n1. Хүүк, Оюулзгана нарт хураалгасан Эрдэнэт зэрэг 30 гаруй үйлдвэрүүдээ буцааж авах,\n2. Мөн хураалгасан 987 алт эрдэнэсийн ордын лицензүүдээ буцааж авах,\n3. МАНгаруудын бий болгож , ард олныг залхуу болгосон бүх төрлийн ХАЛАМЖуудыг устгана, хүүхдийн мөнгийг зогсооно\n4. Малчидад саймширч зээлийн хүүг чөлөөлөх гэсэн 220 тэрбум төгрөгийг зогсооно\n

0  |  0
Top