ЗӨВЛӨГӨӨ I Амархан ядрах үед яах вэ?

2024 оны 03 сарын 11

Амархан ядарч, эрч хүчээ алдаж байна уу? Энэ байдлаас хэрхэн гарч, эрч хүчтэй байх талаар дараах зөвлөгөөг хүргэе.



Цагаа зөв ашигла

Ажил болон амралтаа зөв зохицуулж сурах нь таныг илэрхийлэх нэг зүйл мөн. Огт хэрэггүй зүйлд үрдэг цагаа амарч, алжаалаа тайлахад зориул. Цагаа зөв төлөвлө.

Нарны гэрэлд гар

Депресс, ганцаардал, уур уцаар, идэвхгүй байдал зэрэг нь нарны гэрэл хангалтгүй үед ихээр үүсдэг зүйл. Та ядарч байвал 10 минут гадаа гарчихаад ирээрэй. Гадаа бүрхэг байсан ч өрөөндөө сууснаас гарах нь илүү сэргээнэ.

Зөв амьсгал

Энэ бас их чухал. Та амьсгаагаа удаанаар, ходоод тань ч амьсгалж байгаа гэж төсөөлж авч, гарга.

Хөдөл

Нэг л байрлалаараа удаан суувал бие организм унтахаар хэвтэж байна гэсэн дохиог авна. Ялангуяа нэг зүйлийг, дэлгэц зэргийг удаанаар ширтэж суух нь амраах бус ядрааж, нозооруулдаг.

Тогтсон цагтаа унтаж амар

Организмд өөрийн гэсэн биологийн цаг байдаг. Хэрвээ та ажлын өдрүүдээр эрт босож, амралтын өдрүүдэд үд болтол унтдаг бол амрах бус харин ядарна. Нэг л цагтаа унтаж бас бос. Их унтмаар байвал орой босох биш эрт унтаарай.

Ус уу

Шингэн зүйл дутагдах нь ядрах шалтгаан болдог. Ус сайн уугаарай.

Өглөөний цайгаа уу

Өглөөний цайгаа уухгүй бол биед олон өөрчлөлт гарч, ядарна. Өглөө юм идмээргүй болох нь үдэш хэтрүүлж идсэний шинж байдаг. Өглөөний цайгаа уугаад гарвал та сэргэлэн цовоо, эрч хүчээр дүүрэн байх болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top