ФОТО I Үлэг гүрвэлийн олдворуудын “WELCOME HOME” тусгай үзэсгэлэн гарч байна

2024 оны 03 сарын 12

Байгалийн түүхийн музейд АНУ-аас Монгол Улсад хүлээлгэн өгсөн үлэг гүрвэлийн олдворуудын “WELCOME HOME” тусгай үзэсгэлэн гарч байна.

Үзэсгэлэн энэ сарын 17-ныг хүртэл олны хүртээл болно. Үзэсгэлэнд нийт таван удаагийн таталтаар хүлээн авсан үлэг гүрвэлийн олдворуудаас сорчлон олон нийтэд түгээн сурталчлах зорилгоор дэлгэж буй.

Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг 2013, 2015, 2017, 2020 онд хүлээн авсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд Байгалийн түүхийн музей зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээн авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top