Олон улсын Эрүүгийн шүүхийн анхны монгол шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тангараг өргөлөө

2024 оны 03 сарын 12

Нью-Йорк хотноо 2023 оны арванхоёрдугаар сарын 4-14-ний өдрүүдэд Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганаар Олон Улсын Эрүүгийн шүүхэд 81 орны саналаар сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэн гуравдугаар сарын 8-ны өдөр Гаагийн шүүхийн байранд тангараг өргөлөө.

ОУЭШ-ийн шүүгчээр 2024-2033 онд ажиллах Монгол Улс, Бүгд найрамдах Солонгос Улс, Франц улс, Румын улс, Словени улс, Тунис улсын зургаан шүүгч тангарагаа өргөсөн бөгөөд тэд “Би Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийн хувьд ажил үүргээ бүрэн эрхийн хүрээнд нэр төртэй, үнэнч шударга, ухамсартайгаар хэрэгжүүлж, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны нууцыг хүндэтгэхээ тангараглая” гэсэн юм.

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тус сонгуулийн санал хураалтаар 114 улсаас 81 санал авснаар ОУЭШ-ийн анхны Монгол шүүгчээр сонгогдсон. ОУЭШ нь геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэрэг үйлдсэн хувь хүмүүсийг шүүх үүрэгтэй  байнгын ажиллагаатай шүүхийн байгууллага юм. ОУЭШ-ийн Ромын дүрмийг 123 улс батласан. Монгол Улс ОУЭШ-ийн Ромын дүрэмд 2002 онд нэгдэн оржээ.

Энэхүү өндөр хариуцлага, ач холбогдолтой олон улсын шүүхийн шүүгчийн сонгуульд нийт 13 улс нэр дэвшин өрсөлдсөнөөс манай улсын нэр дэвшигч эхний шатны санал хураалтаар гарсан нь Монгол Улсын гадаад бодлого идэвхтэй, сайн явагдаж байгаагийн илрэл төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг манай улсад хүлээлгэж буй том итгэл найдвар юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.185) 2024 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
зочин(66.181.180.231) 2024 оны 03 сарын 12

ЦӨӨВРИЙН СЭГЭЭР ХООЛЛОДОГ ИЙМ БААСНЫ ХАР ХЭРЭЭНҮҮД ГААГЫН ШҮҮХЭД СУУДАГ ЮМ БАЙЖЭЭ

0  |  0
zass(202.21.113.82) 2024 оны 03 сарын 13

лбгдрж араа бодож сугаа тавиулжээ

1  |  0
Top