Б.Энхбаяр: Зохион байгуулалтын алдаа гаргасан явдалд нийслэлчүүдээсээ хүлцэл өчье

2024 оны 03 сарын 14

Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах зорилгоор Чингисийн өргөн чөлөө, 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй 4-н эгнээ замыг, Хан-Уул дүүргийн "Е-mart" худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өглөөний 07:00-10:00 цаг хүртэл, хойд чиглэлд зорчих эгнээг 3, урд чиглэлд зорчих эгнээг 1, оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд 3, урдаасаа хойшоо явах чиглэлд 1 эгнээ болгож, зорчих хөдөлгөөнийг түр өөрчлөн зохион байгуулах ажлыг эхлүүлсэн боловч өчигдөр /2024.03.13/-аас эхлэн тус шийдвэрийг зогсоожээ. 

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийх талаар нийслэлийн иргэд, эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр арга хэмжээ авч, иргэдийг бухимдуулсан ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн газрын даргыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг ЦЕГ-ын даргад үүрэг болгов."Туршилт"-ыг зогсоосон. Ажил, амьдралаа урьдчилан төлөвлөх боломж, мэдэх эрхээр иргэдийг хангалгүй, зохион байгуулалтын алдаа гаргасан явдалд нийслэлчүүдээсээ хүлцэл өчье" гэв. 

Харин Тээврийн Цагдаагийн Албанаас өчигдөр /2024.03.13/ оргил ачааллын үеэр тодорхой замын хөдөлгөөний өөрчлөн зохицуулсан. Гэхдээ үүнийгээ байнга мөрдөгдөх зохицуулалт биш, Замын хөдөлгөөний хуулийн дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээ гэж тайлбарлаад байгаа юм. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(59.153.114.171) 2024 оны 03 сарын 15

SEXSEER UILCHLI8055877

0  |  0
Улаанбаатарчууд(202.126.91.32) 2024 оны 03 сарын 14

Энэ МАН -аар удирдуулаад бүтэхгүй ээ. Э.Бат-Үүл шиг ажиллаж хэзээ ч чадахгүй\n

1  |  0
Top