Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаанаар Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн билээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Гуравдугаар сарын 15-аас нийтийн тээврийн төлбөр тооцооны системыг олон нийтэд танилцуулж, шилжилт хийнэ. Хүний толгой тоолдог төхөөрөмжийг бүх автобусанд суулгана. Ахмад настан, хүүхэд, донор гэх мэт үнэгүй зорчдог хүмүүсийн картыг татаасаар мөнгөжүүлж өгнө. Өнөөдөр автобусны жолооч нар бүгд бэлэн мөнгөний хайрцагтай. Түүнийгээ дэмбээ гэж нэрлэдэг. Өдөрт хамгийн багадаа 30, 40 мянган төгрөг жолоочийн халаас руу орж байгаа юм. Карт уншуулсан хүмүүсийн тоо, толгой хоёр яг таарах ёстой. Тоо таараагүй бол жолоочид шаардлага тавьж эхэлнэ" гэж байв.
Тэгвэл өчигдөр /2024.03.14/ байдлаар бид автобусанд толгой тоолдог төхөөрөмж суугдаж байгаа эсэх талаар мэдээлэл хүргэхээр зорьсон юм. Тус асуудлын талаар жолооч нар ямар ч мэдээлэлгүй байгаа бөгөөд одоогийн байдлаар суулгасан төхөөрөмж, ирсэн мэдэгдэл байхгүй байна гэсэн юм.
Тиймээс Нийслэлчүүд өнөөдрөөс автобусаар зорчихдоо толгойгоо тоолуулахгүй бөгөөд төхөөрөмж суулгах бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй байна.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ шинэ автобуснуудад жолооч нар нь хөгжимөө яасан чанга тавьж явдаг юм бэ. Стандартуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй бнаа\n\n
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus