Сарын дундаж цалин 14.5 хувиар өсөж 1.8 саяд хүрчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 15

 

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 2 дугаар сарын үзүүлэлтүүдийн талаар Үндэсний Статистикийн хорооноос мэдээлэл хийлээ.

Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын НДШ төлөлтийн 2023 оны дөрөвдүгээр улирлын тайланд хамрагдсан 771.1 мянган ажиллагсдын сарын голч цалин 1.8 сая төгрөг байна. Голч цалин өмнөх улирлаас 225 мянгаар буюу 14.5 хувиар өссөн байна. Харин нэг ажилтанд ноогдох сарын дундаж цалин 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 2.2 сая болж өмнөх оны мөн үеэс 485.1 мянган төгрөгөөр буюу 27.7 хувиар өссөн нь өмнөх улирлаас 26.1 мянган төгрөгөөр буюу 11.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. 

Ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2015 оноос 2.8 дахин нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 59.1 хувиар нэмэгджээ. 

Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг байгаа бол зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.4 сая төгрөг байна. 

НДШ төлсөн ажиллагсдын 70.8 мянга буюу 10.2 хувь нь 550 мянган төгрөг хүртэлх цалинтай байгаа бол 145.4 мянга нь буюу 18.9 хувь нь 3 сая хүртэлх төгрөгөөс дээш төгрөгийн цалинтай байна. Төрийн өмчийн байгууллагад ажиллагсдын дундаж цалин хамгийн их буюу 3.3 сая төгрөг, хоршоонд ажиллагсдын цалин хамгийн бага буюу 1 сая төгрөг байна. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(66.181.161.236) 2024 оны 03 сарын 16

Юмны үнэ өсөж байж цалин чинь өснө,гэхдээ үнийн өсөлт эрэлтээс ,шинэ тэхнологоос болоод аандаа саарахад цалин ахуйд хүрэлцдэг болно.Хэрэв үнэ өсөхгүй бол цалин чинь ч өсөхгүй чи мөнхийн тарчиг амьдарна гэдгээ ойлгож үз!

0  |  0
оюука(66.181.188.130) 2024 оны 03 сарын 15

нүүрс хулгайласан мангасууд цалин орлого нь өсчихсөн л байх даа ,,,,,улны гэгдэх иргэд чинь ядруухан л байгаа шүү,,,,,

0  |  0
Бат(202.9.46.217) 2024 оны 03 сарын 15

Бидний хөгжихгүй мөн үнэ өсөлт би ямар үнээр зарж ашиг олох вэ биш зөвхөн үнэ нэмэх энэ хортой үр дагавартай олон жилийн дараа хүчээр засагдана

0  |  0
Ц(103.57.95.143) 2024 оны 03 сарын 16

Цалин өсөөл яахав дээ.дагаад талх гурил мах,барааны үнэ өсөөд бхад..дүндээл дүн шдээ..

2  |  1
Top