Бүх оддын хамтарсан "ААВ ТАНДАА" тоглолт гуравдугаар сарын 18-ны 19:00 цагт Улаанбаатар паласийн концертийн танхимд зохион байгуулагдах гэж байна. Тус тоглолт нь Увс аймаг Өндөрхангай сумын Жаргалант 4 дүгээр багийн харьяат Б.Батчөдөр Энэтхэг улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаанд яаралтай орох болжээ. Тиймээс, элэг нэгт ахан дүүс болон Увс нутгийн хүүгээ дэмжин туслаж "ААВ ТАНДАА" хандивын тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.
Мөн Өндөрхангай сумын үе үеийн төгсөгчид, Увс нутгийн ахан дүүс та бүхэн тусламжийн гараа сунгаж, тоглолтын билетыг худалдан авна уу хэмээн Увс аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс хичээнгүйлэн хүссэн уриалга гаргажээ.
Сэтгэгдэл ( 0 )